Jump to content

Жэйми Белл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жэйми Белл
Белл Тинтиний адал явдал киноны нээлтийн үеэр, 2011 онд.
ТөрсөнЭндрю Жэймс Матфин Белл
1986 оны 3 сарын 14 (1986-03-14) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    НВУ, Биллингем
АжилЖүжигчин
Он жил2000–одоо

Эндрю Жэймс Матфин Белл (Англи: Andrew James Matfin "Jamie" Bell, 1986 оны гуравдугаар сарын 14-нд төрсөн) нь Английн жүжигчин юм.

Беллийг[1][2] эгч нь балетаар хичээллүүлсэний[3] ачаар 1999 онд найруулагч Стивен Доддригийн Билли Эллиот киноны Билли Эллиотын дүрийн сонгон шалгаруулалтанд 2000 хүүхдээс шалгарч тоглож тайз дэлгэцийн урлагийн замналаа эхлүүлсэн юм. 2001 онд анхны тоглосон дээрх киноныхоо дүрүүр BAFTA-д Рассел Кроу, Майкл Дуглас, Том Хэнкс болон Жеффри Раш нартай өрсөлдөж Шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртжээ.

Белл Питер Жэксоны 2005 оны Кинг-Конг Стивен Спилбергийн 2011 оны Тинтиний адал явдал, Асгер Летийн 2012 оны Үхлийн ирмэг дээрх хүн кинонуудад тоглосон юм.

  1. "Jamie's dance to fame". BBC News. 6 February 2001. Татаж авсан: 5 May 2010.
  2. "Jamie's next step; Jamie Bell shot to stardom at 13 as Billy Elliot. With his new film 'Nicholas Nickleby' about to be released, the Teesside teenager talks to Lydia Slater about girlfriends, hating Hollywood and those tabloid rumours". Highbeam.com. London: The Evening Standard. 20 June 2003. Татаж авсан: 3 August 2010.[permanent dead link]
  3. Pearce, Garth (1 June 2008). "On the move Jamie Bell". The Times. London. Archived from the original on 7 Тавдугаар сар 2009. Татаж авсан: 5 May 2010.